Эрх зүй
Үйлчилгээний нөхцөл
Сүүлд шинэчилсэн: 2026 оны 8 сарын 1
Үйлчилгээ
ЗАХИДАЛ нь цахим урилга, мэндчилгээ бэлдэх, зочдод илгээх, ирэх хариуг бүртгэх онлайн үйлчилгээ юм.
Бүртгэл
Загвар үзэх, мэндчилгээ илгээх нь бүртгэлгүй ажиллана. Урилга хадгалж, зочид нэмэхийн тулд бүртгүүлнэ. Бүртгэлийн мэдээллийнхээ үнэн зөвийг та хариуцна.
Төлбөр
Багцууд: Үнэгүй 0₮ · Стандарт 15,000₮ · Дээд 35,000₮ · Байгууллага 90,000₮. Төлбөрийг QPay-ээр хүлээн авна. Урьдчилгаа шаардахгүй — урилгаа бэлдэж, хараад дараа нь төлнө.
SMS-ээр илгээх зэрэг нэмэлт үйлчилгээний төлбөрийг илгээхийн өмнө тодорхой харуулна.
Төлбөр буцаах
Техникийн шалтгаанаар үйлчилгээ ажиллаагүй бол төлбөрийг бүтэн буцаана. Ашиглаагүй SMS кредитийг буцаана.
Урилгаа зочдод илгээсний дараа багцын төлбөр буцаагдахгүй. Дурсамжийн студийн гүйцэтгэсэн ажил (зураг, бичлэг) буцаагдахгүй; хүргэхээс өмнө цуцалбал бүтэн буцаана.
Буцаалтын хүсэлтийг sain@zahidal.mn рүү илгээнэ. 7 хоногийн дотор шийдвэрлэнэ.
Хориглох зүйл
Зөвшөөрөлгүй цуглуулсан дугаар руу илгээх, сурталчилгаа тараах, бусдыг төлөөлөн хуурамч урилга үүсгэхийг хориглоно. Зөрчсөн тохиолдолд бүртгэлийг түдгэлзүүлнэ.
Зочдын холбоо барих мэдээллийг оруулахдаа тэдгээрийг ашиглах эрхтэй гэдгээ та баталгаажуулна.
Хариуцлагын хязгаар
Үйлчилгээг «байгаа байдлаар» нь үзүүлнэ. Интернэт, оператор, гуравдагч үйлчилгээний тасалдлаас үүдэн зочинд урилга хүрээгүй тохиолдолд хариуцлага хүлээхгүй. Гэхдээ техникийн алдаа гарвал төлбөрийг буцаана.
Холбоо барих
sain@zahidal.mn · +976 9911 2233