Үндсэн хэсэг рүү

Нууцлал

Нууцлалын бодлого

Богинохон бичив. Юу цуглуулж, юуг цуглуулдаггүйгээ тодорхой хэлье.

Юу цуглуулдаг вэ

Урилга үүсгэхэд таны оруулсан зүйлс хадгалагдана:

  • Хүлээн авагчийн нэр, таны нэр
  • Урилгын үг, тэмдэглэл
  • Огноо, цаг, байршлын нэр ба холбоос
  • Сонгосон загвар

Хүлээн авагч хариулахад дараах зүйл нэмэгдэнэ:

  • Хариулт (тэгье, өөр өдөр, бодож үзье, боломжгүй)
  • Санал болгосон өдөр, цаг
  • Үлдээсэн богино мессеж

Юуг цуглуулдаггүй вэ

Бүртгэл байхгүй тул имэйл, утас, нууц үг авдаггүй. Хүлээн авагчийн байршил, төхөөрөмж, IP хаягийг урилгад холбож хадгалдаггүй.

Урилга хэдэн удаа нээгдсэнийг үүсгэгчид харуулдаггүй. Энэ нь санаатай шийдвэр — хүн нөгөө хүнээ хянах хэрэгсэл болгохоос сэргийлж байна.

Картын дугаар, дансны мэдээлэл, банкны нэвтрэлт бидэнд огт ирдэггүй. Төлбөрийг QPay-ийн систем дээр банкны аппликейшн дотор хийдэг.

Төлбөрийн мэдээлэл

Урилгаа Онцгой болгохоор төлбөр хийсэн тохиолдолд бид дараах зүйлийг хадгална: төлбөрийн дотоод дугаар, QPay-ийн нэхэмжлэхийн дугаар, дүн, төлөв, огноо. Эдгээр нь тухайн урилгад холбогдоно.

Нэрлэсэн мэдээлэл (нэр, утас, имэйл) төлбөрийн бичлэгт байдаггүй. Төлбөрийн бичлэгийг санхүүгийн бүртгэлийн шаардлагаар урилгаа устгасны дараа ч тодорхой хугацаанд хадгалж болно.

Хэн харж чадах вэ

Урилгыг зөвхөн линк мэддэг хүн нээнэ. Хайлтын системд индексрүүлэхгүй. Хариуг зөвхөн хоёр дахь линк (удирдах линк) мэддэг хүн харна.

Хоёр линк хоёулаа нууц үгтэй адил. Хэн нэгэнд дамжуулбал тэр хүн мөн адил хандах боломжтой болно.

Хэр удаан хадгалагдах вэ

Урилга болзооны өдрөөс хойш 30 хоногийн дараа хаагдана (Онцгой урилга бол 90 хоногийн). Хаагдсанаас хойш 90 хоногийн дараа урилга болон түүнд ирсэн бүх хариу серверээс бүрмөсөн устгагдана. Энэ цэвэрлэгээ өдөр бүр автоматаар ажилладаг.

Та хүсвэл хугацаанаас нь өмнө удирдах линк дээрээ «Линкийг хаах» дарж хаах боломжтой.

Устгуулах

Урилгаа бүрмөсөн устгуулахыг хүсвэл удирдах линкээ бидэнд илгээнэ үү. Бүртгэл байхгүй тул тухайн линк нь эзэмшлийн цорын ганц баталгаа болно.

Гуравдагч этгээд

Урилгын өгөгдлийг зар сурталчилгаанд ашиглахгүй, зардаггүй, гуравдагч этгээдэд дамжуулдаггүй.

Сайт Германд байрлах сервер дээр ажилладаг. Үсгийн фонтыг Google Fonts-оос ачаалдаг.

Төлбөр хийх үед QPay-тэй холбогдоно. Тэдэнд зөвхөн дүн, төлбөрийн дотоод дугаар очно — урилгын агуулга, нэр, огноо дамждаггүй.

Өөрчлөлт

Энэ бодлого өөрчлөгдвөл энэ хуудсан дээр шинэчлэгдэнэ. Сүүлд шинэчилсэн: 2026 оны 8 дугаар сар.